Барилгын ажил гүйцэтгэх гэрээний загвар
Барилга, дэд бүтцийн салбар нь нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий салбар бөгөөд практикт Захиалагч болон Гүйцэтгэгч нарын хооронд олон төрлийн харилцааг агуулсан нарийн төвөгтэй олон төрлийн гэрээ байгууллагддаг.
Иймд Барилга, Дэд Бүтцийн Олон Улсын Арбитраас барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, хуулийн этгээдүүд болон хэрэглэгч, үйлчлүүлэгчид зориулан барилгын ажил гүйцэтгэх харилцаанд хамаарах гэрээний загваруудыг цахим хуудсандаа байршууллаа.
Бид өөрсдийн цахим хуудаст барилгын салбарт өргөнөөр хэрэглэгддэг 20 төрлийн гэрээнүүдийг байршуулаад байгаа бөгөөд цаашид загвар гэрээнүүдийн төрлийг нэмэгдүүлэх, Англи, Хятад зэрэг гадаад хэлээр бэлтгэн гаргахаар төлөвлөж байна.
Цахим хуудаст байршуулсан загвар гэрээнүүд:
- Агаар сэлгэлтийн системийн худалдан авалт, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ
- Барилгын гадна, дотор өрлөгийн ажил гүйцэтгэх гэрээ
- Барилгын дотоод засал, чимэглэл ажил гүйцэтгэх гэрээ
- Барилгын гипсэн хана, тааз угсрах ажил гүйцэтгэх гэрээ
- Барилгын шатны марш чулуу наах ажил гүйцэтгэх гэрээ
- Барилгын таазны хар замаск татах ажил гүйцэтгэх гэрээ
- Гадна цахилгааны шугам татах, шилжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ
- Гадна фасадын хавтан худалдан авалт, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
- Гаднах зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ
- Гипсэн хана нийлүүлэх гэрээ
- Дотор цахилгаан, холбоо дохиолол, галын автоматик ажил гүйцэтгэх гэрээ
- Инженерийн шугам сүлжээний худалдан авалт, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ
- Металл хийцлэлийн ажил гүйцэтгэх гэрээ
- Төмөр хаалга бэлтгэн нийлүүлэх гэрээ
- Хавтгай дээврийн ажлын бараа материалын худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
- Хөндий шал угсрах ажил гүйцэтгэх гэрээ
- Хуванцар рамтай цонхны худалдан авалт, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ
- Холбоо сүлжээний худалдан авалт, угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ
- Шавардлагын ажлын бараа материалын худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ
- Шилэн фасад, шилэн дээврийн угсралт суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ
Эдгээр гэрээний загварууд нь баримжаа олгох, чиглэл, жишиг болгох зорилготой бөгөөд уг загваруудыг ашиглан гэрээ байгуулах тохиолдолд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Гэрээний загварыг татаж авах холбоос:Татаж авах холбоос