2024 оны 5-р сарын 10-ны өдрийн 24/01 тоот Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Удирдах Зөвлөлийн хурлын тогтоолоор барилгын салбарын маргаан шийдвэрлэх тогтолцоог практик шаардлага болон эрх зүйн орчны хүрээнд боловсронгуй болгох санаачилга дэвшигдэж, төрөлжсөн арбитр, маргааныг эвлэрүүлэх болон урьдчилан шийдвэрлэх зөвлөл байгуулах чиглэлээр ажиллахыг дэмжив.
Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ажлыг удирдлагаар ханган ажиллах, шаардлагатай дүрэм журам, бичиг баримтын төслийг боловсруулах, ажлын хэсгийн гишүүдийг сонгох, хүний нөөцийг бүрдүүлэн зохион байгуулан ажиллахыг УЗ-ийн гишүүн Б.Баасансүрэнд үүрэг болгосон.
Ийнхүү Барилга, дэд бүтцийн олон улсын арбитрыг улсын бүртгэлд 2024 оны 10 сарын 24-ны өдөр бүртгүүлснээр албан ёсоор үүсгэн байгуулсан. Улмаар Монголын Үндэсний Барилгын Ассоциацийн Ерөнхийлөгчдийн зөвлөлийн хурлаар болон тус байгууллагын Удирдах зөвлөлийн ээлжит хуралд ажлын гүйцэтгэлийн тайланг танилцуулав. Арбитрын үйл ажиллагааг эхлүүлсэн тухай 2024 оны 12 дугаар сараас Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн цахим хуудсаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, мэргэжлийн байгууллагуудын хурал уулзалтуудад мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар тасралтгүй зохион байгуулж эхэлсэн билээ.
Арбитрын Удирдах зөвлөлийн анхдугаар хурлаар хүний нөөцийн стратеги, дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, арбитрч сонгон шалгаруулах удирдамж, шалгалтын комиссыг байгуулсан.
Арбитрын салбарт Монголд анх удаа арбитрчдын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, бүртгэлийг явуулсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 3-ны өдөр чиглүүлэх сургалтыг зохион байгуулж, 4-ний өдөр мэргэшлийн шалгалтыг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтанд тэнцсэн арбитрч нар 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, тангараг өргөн үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.
Барилга, дэд бүтцийн салбарын маргааныг шударга, үр ашигтай, мэргэшсэн байдлаар шийдвэрлэх, итгэлцэл,
Барилга, дэд бүтцийн салбарын маргаанаар мэргэшсэн бүрэлдэхүүнээр хэрэг, маргааныг шийдвэрлэж салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах
Барилга, дэд бүтцийн маргаан шийдвэрлэх, мэргэшил, ёс зүйн өндөр стандартыг хангаж ажиллах мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэн, тэдний мэргэшил, хөгжлийг дэмжих, соён гэгээрүүлэхэд оршино.