БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ОЛОН УЛСЫН АРБИТР
Манай арбитрын төв нь барилга, дэд бүтцийн салбарт мэргэшсэн, олон улсын жишигт нийцэхүйц арбитрын үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Арбитрын гол үнэт зүйл нь шударга ёс, хараат бус байдал, мэргэшсэн шийдвэр гаргах ажиллагаа билээ.
Бид арбитрч нарын тасралтгүй хөгжил, мэдлэг, туршлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, олон улсын сургалт, туршлага солилцоог дэмжин ажиллана. Ажлын алба маань мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэй, хариуцлагатай байж арбитрын үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллах болно.
Итгэлцэл, мэргэжлийн ёс зүй, шударга байдлын зарчимд тулгуурлан маргааныг шийдвэрлэх арбитрын үйл ажиллагаа та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.
Бүтээн байгуулагч таны үйлс төгөлдөр, итгэлцэл бат, ямагт өсөн дэвжиж байх болтугай.
БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ОЛОН УЛСЫН АРБИТРЫН ДАРГА
Л.ОТГОНБАЯР